Иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага, сум дундын ойн ангийн удирдлагуудад ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэх уриалгыг Ойн газраас олон нийтэд хүргэсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 83 удаагийн ой хэрийн түймэр цурманд байгаа гэнэ. Тодруулбал Хэнтий аймгийн Норовлин сумын “Буурлын овоо”-д гарсан хээрийн түймрийг энэ сарын 24-ны 21.00 цагт цурманд оруулсан бөгөөд нийт 154 хүн, 11 автомашин, нэг трактор, гурван мотоцикль, 11 морьтойгоор бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна. Харин Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Цэцэрлэг сум, Төв аймгийн Батсүмбэр сум, Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтрааж чадсан байна.
Түймрийг бүрэн унраажээ
Ой хээрийн бүсэд зорчин явагчдын болгоомжгүй, санамсаргүй үйлдлээс шалтгаалан ой хээрийн түймэр урьд жилүүдээс харьцангуй богино хугацаанд олон гарч ой мод, өвс ургамал, ард иргэдийн эд хөрөнгөд ихээхэн хохирол учруулж байгаа тул өчигдөр БОАЖЯ, ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газар хамтран үүлэнд зориудаар нөлөөлж, нойтон цас, бороо оруулжээ.