Норвегийн Ерөнхий сайдын ажлын байрны гадаа болсон дэлбэрэлтэд өртөн шархадсан 26 настай Эйвинн Даль Торесен болон 46 настай Туне Мария Вит нар шүүх хурлын танхимд ирсэн байна. Торесен бөмбөгдөлтөд өртсөн шархаа эмчлүүлэхийн тулд таван удаа мэс засал хийлгэсэн бөгөөд шүүхийн танхимд тэргэнцэртэй иржээ. Торесен бөмбөг дэлбэрсний дараа шархадсан бусад хүмүүст туслахыг хичээсэн ч өөрөө хүнд шархадсан байжээ. Харин муурандаа хоол авахаар дэлгүүр явж байсан Витийн талаар сонинд тодорхой зүйл бичээгүй юм.
Энэ сарын 23-нд болсон шүүх хурлын үеэр А.Брейвик Осло хотын гудамжинд дэлбэлсэн бөмбөгөнд өртөн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхнээс уучлал гуйсан байна. Харин тэр Утойя арал дээр үйлдсэн халдлагынхаа талаар нэг ч үг дуугараагүй ажээ. Сануулахад, шүүх хуралд сууж байгаа сэтгэл зүйчид Брейвикийг сэтгэцийн өвчтэй гэсэн дүгнэлт гаргаад байгаа юм. Харин шүүхийн эцсийн шийдвэрээр сэтгэл зүйчдийн дүгнэлтийг хэлэлцэн, террористын хэргийг шийдэх юм байна.