Энэтхэг хиймэл дагуул хөөргөлөө

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Энэтхэг хиймэл дагуул хөөргөлөө

Энэтхэг улс  өөрийн үйлдвэрлэсэн Risat-1 хиймэл дагуулыг пүрэв гаригт амжилттай хөөргөсөн талаар РИА Новости мэдээлжээ.

Энэтхэгийн
өмнөд Андхра-Прадеш мужид байдаг пуужин хөөргөх талбайгаас хиймэл
дагуулыг PSLV-C19 пуужингаар хөөргөсөн байна. Хиймэл дагуул сансрын
тойрог замд орсон талаар Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлсээр байна.

Risat-1
(Radar Imaging Satellite)  хиймэл дагуулыг энэтхэг мэргэжилтнүүд хийсэн
бөгөөд энэ дагуул нь дэлхийн гадаргууг ажиглан, түймэр болон үер зэрэг
байгалийн гамшгийн талаарх мэдээллийг хөдөө аж ахуйн байгууллагуудад
дамжуулах учиртай юм. Түүнчлэн хиймэл дагуулын мэдээллийг улсынхаа
батлан хамгаалах зорилгод ашиглана гэж Энэтхэгийн албаны хүмүүс
мэдэгдсэн байна. Хиймэл дагуул наад зах нь таван жилийн хугацаанд
сансрын тойрог замп ажиллах хугацаатай юм.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж