Дуучин Рианна Их Британийн “Coldplay” хамтлагтай хамтран “Хятад гүнж” нэртэй шинэ клип гаргажээ. Клипэнд зураг авахуулахдаа Рианна Гейша нар шиг үсээ овоолон савхаар хатгасан мэт, Ази бүсгүйн дүрд хувирчээ. Видео клипийг албан ёсоор гаргаагүй боловч өнгөрсөн долоо хоногт Канадын Эдмонтон хотод болсон “Coldplay” хамтлагийн тоглолтын үеэр үзэгчдэд трейлерийг нь үзүүлж, гэнэтийн бэлэг барьсан гэнэ. “Coldplay” хамтлагийн ахлагч Крис Мартин “Клипэнд Рианнагийн гардаг хэсэгт би их дуртай. Бид үргэлж шинэ соргог зүйл хайдаг. Хөгжмийн өөр өөр урсгалуудыг бид нэг клипэнд цогцлоож үзэхээр шийдсэн” хэмээн ярьжээ. Рианна, “Coldplay”-ийн хамтран бүтээсэн шинэ клип ирэх тавдугаар сарын эхээр цацагдах юм байна.
Н.ЭНХ