Н.Энхбаярыг хоёр сар үргэлжлүүлэн хорино

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг хоёр сар үргэлжлүүлэн хорино

МАХН-ын дарга Н.Энхбаярыг сэжигтнээр татан, цагдан хорих хугацаа маргааш буюу энэ сарын 27-ны 07.00 цагт дуусах юм. Дөнгөж сая авсан мэдээллээр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчид Н.Энхбаярын өмгөөлөгчдийг байлцуулан, түүнийг үргэлжлүүлэх хорих эсэхийг шийдэх хурал хийсэн байна. Ингээд Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газарт яллагдагчаар татах хүсэлт тавьсны дагуу Н.Энхбаярыг хоёр сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан байна.  Энэ хугацаа зургадугаар сарын 26-нд дуусах аж.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж