“Молливуд”-ын залуу од

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Хөгжмийн зохиолч Л.Балхжав Монголын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч. Түүний дуунууд одоо ч хитүүдэд жагсдаг. Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын дуунуудыг Монголын рок попын Гавьяат, Төрийн соёрхолтоос эхлээд л шинэ залуу хамтлаг дуучид хүртэл дуулдаг. Түүний зохиосон дуунуудыг тоолоод барахгүй биз. Харин одоо энэ цаг үед түүний хүү Чингүүн хэмээх залуу найруулагч Монголын кино урлагт бас нэгэн хувьсал хийгээд байгаа.

Б.Чингүүнийг Монголд богино хэмжээний киног танилцуулсан гэхэд болно. Түүний “Анхны болзоо”, “Цэцэг”, “Соло” зэрэг богино хэмжээний кинонууд тухайн үедээ залуусын анхаарлыг татаж, онлайн хэрэглэгчдийн дунд эрэлттэй байсан. Харин сүүлийн үед залуу найруулагч залуу олон ангит кинонд хүч үзэхээр шийдсэн. Тэрбээр “Наран мандах нутаг” хэмээх олон ангит киног бүтээж байгаа нь удахгүй үзэгчдийн хүртээл болох юм билээ. Ийнхүү аав, хүү хоёр Монголын урлагт хүчин зүтгэж явна.

М.УРИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж