Оюу Толгой ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийтийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Хьюстон Спенсэр “Бид Улаанбаатар хотод өнгөрсөн 1 дүгээр сард мэдээллийн төвөө нээж байсан. Энд 2 дахь мэдээллийн төвөө нээснээр орон нутгийн иргэдэд Оюу Толгой төслийн талаар үнэн зөв бодит мэдээллийг шуурхай хүргэх боломж нөхцлийг бүрдүүлж байгаа” хэмээн хэллээ. Мөн Даланзадгад сумын ИТХ-ын дарга Л.Цэцэг-Өлзий “Бид Оюу Толгой ХХК-тай байнга хамтран ажилладаг. Уул уурхайн болон төслийн талаар бодит мэдээллийг түгээхээр энэхүү төвийнхөө үйл ажиллагааг нээж байгаад аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс баярлалаа” гэж талархлаа илэрхийлсэн юм.
Мэдээллийн төвийг нээсний дараахан үйлчлүүлсэн иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Өмнөговь аймгийн иргэн Т.Энхзаяа ”Энэ төвөөр ирж үйлчлүүлж маш их мэдээлэл авлаа. Үнэхээр сэтгэлд хүртэл ярилцаж бизнесийн санаа болохоор олон олон зүйл зөвлөж өглөө. Мэдээллийн төвөөр үйлчлүүлснээр манай гэр бүлийн бизнес хөгжих байх. Маш их баярлалаа. Танай төвөөр байнга үйлчлүүлж харилцаа холбоотой байх болно” хэмээн ярилаа. Харин иргэн Д. Бумаа “Мэдээллийн төвд ирж үйлчлүүлсэндээ баяртай байна. Найрсагаар үйлчилж байна. Тодорхой мэдээллүүд авч чадлаа. Цаашдаа мэдээлэл авах олон хүнд хүрч ажиллах төвтэй болсонд талархаж байна. Танай компанийг орон нутгийн цэцэглэлт хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулна гэж найддаг” гэж хэлсэн юм.
Уул уурхайн мэдээллийн төв Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Тост Говь ХХК-ийн байрны 2-р давхарт байрлаж байна.