Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ, тус хуралдаанаар УИХ-ын сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Тогтоолд УИХ-ын сонгуулийг ирэх зургадугаар сарын 28-нд зохион байгуулахаар заагаад буй. Эл өдөр нь пүрэв гаригт таарч байгаа ч УИХ-ын сонгуулийн тухай хуульд эл өдөр нь бүх нийтийн амралтын өдөр байхаар тусгасан тул түүнийгээ барих аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Жекей сонгууль зохион байгуулахад бэлтгэл ажил ямар шатанд явааг сонирхлоо. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл сонссон, гэхдээ хангалттай, хангалттай бус гэдэг талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Цахим үнэмлэх хэвлэх боломжгүй болсон гэдгээ талууд илэрхийлсэн. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс төрийн албан хаагчдыг сонгуулийн ажилд татан оролцуулахаас аргагүй байна гэдэг хүсэлт тавьсан. Чухам ямар шаардлага хангасан хүмүүсийг эл ажилд татан оролцуулах вэ гэдгийг нарийвчлах гээд нэлээд ажил байна гэдгийг хэлсэн гэдэг тайлбар хэллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж