Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хорооны санаачилгаар Сангийн сайдын ивээл дор “Дархан Эдийн засгийн чуулган”-ыг тавдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Тус чуулган нь олон улсын болон Монголын эдийн засгийн форумын зохион байгуулалтын жишгээр орон нутагт анх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд чуулганд Сангийн сайд, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны төлөөлөл болон бусад шийдвэр гаргах түвшний албаны хүмүүс оролцох гэнэ. Мөн төрийн бус байгууллага, бизнес, улс төр, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцох юм байна. Энэхүү эдийн засгийн чуулга уулзалтыг “Тулгуур хотын хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулж, Дархан-Монгол Улсын загвар хот болгох ажлын хүрээнд хот төлөвлөлт, үйлдвэржилт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хэрэгжүүлэх механизмын талаар хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэх гэнэ. Дарханы эдийн засгийн чуулга уулзалтыг “Тулгуур хотын хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулж, Дархан-Монгол Улсын загвар хот болгох ажлын хүрээнд хот төлөвлөлт, үйлдвэржилт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хэрэгжүүлэх механизмын талаар хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэх ажээ. Энэ нь бодлого боловсруулагчдад асуудлыг тал бүрээс нь харж, олон нийтийн хүсэл эрмэлзэлд нийцсэн, амьдралыг нь дээшлүүлэхүйц шийдвэр гаргахад нөлөөлөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх алхам болно гэж үзэж байна.
Х.Соёл-Эрдэнэ / Дархан /