Хамгийн сүүлд сэтгүүлийн хуудаснаа нүцгэн зургаа авахуулж шуугиан тарьсан Надя Сулеман гэр цэвэрлүүлэхээр дөрвөн үйлчлэгч хөлсөлжээ. Үр шилжүүлэн суулгаж, 13 ихэр хүүхэд төрүүлсэн Надя Калифорни мужаас сар бүр багагүй хэмжээний тэтгэмж авдаг нь тодорхой болсны дараа татвар төлөгчид түүнийг элдвээр хэлж, заналхийлэх болсон юм. 13 хүүхэд өсгөж буй түүний эмх замбараагүй, бохир заваан байдлыг харуулсан зурагнууд интернэтээр цацагдсаны дараа тэрбээр дуудлагаар гэр цэвэрлэгчдийг хөлсөлсөн аж. Учир нь нийгмийн халамжийн ажилтнууд ганц бие Надя Сулеманы хүүхдүүд ямар нөхцөлд амьдарч буйг шалгахаар болжээ. Надя Сулеман хүүхдүүдээ ганцаараа тэжээхэд халамжийн мөнгө хүрэлцдэггүй гэж хэвлэлээр ярилцлага өгөхдөө хэлсэн ч тэрбээр 520 ам.доллараар үсээ засуулсан байжээ. Үс засахаар тэднийд очсон үсчин хүүхдүүдийг хайр халамжаар дутмаг, хоол хүнс муутай амьдарч байгаа талаар нийгмийн халамжийн ажилтнуудад мэдээлсэн гэдэг.
Ихрүүдийн ээж гэр цэвэрлэгч хөлслөв
Н.ЭНХ