-Монголын үндэсний кино урлагийн академи нь “Academy Awards” кино урлагийн шилдгийг шалгаруулдаг наадмаас гадна дэлгэцийн урлагт гарч байгаа жил болгоны онцлон үйл явдлаар эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг. Энэ жил Мөнх тэнгэрийн хүчин дор киноны 20 жилийн ой болж байгаа юм. Тиймээс бид нар Монголын нэрт кино найруулагч Б.Балжиннямын Мөнх тэнгэрийн хүчин дор киноны 20 жилд зориулан эрдэм шинжилгээний бага хурлыг “Чингис” зочид буудалд 14.00-18.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд өнөөдөр 11 илтгэл өрнөнө. Б.Балжинням багшийн бүтээлүүд Японд их гарсан байдаг. Японы судлаачдын анхаарлыг их татсан байдаг. Тухайн үед Монголын болоод Японы соёл урлагтай холбоотой гардаг сэтгүүлүүдэд судалгааны материалууд их нийтлэгдсэн байдаг. Энэ удаад түүний эрдэм шинжилгээний бага хуралд Японы токиогийн их сургуулийн монголч эрдэмтэн Аяако Кимура “Мөнх тэнгэрийн хүчин дор киноны Монголын кино урлагийн хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмэр” сэдвээр өөрийн илтгэлээ явуулсан. Өөр нэг сонирхолтой илтгэл бол Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар “Мөнх тэнгэрийн хүчин дор киноны Жамухын дүрийг бүтээхэд хийсэн судалгаа” сэдвээр илтгэл тавина. Мөн Чингис хааны дүрийг бүтээсэн Ардын жүжигчин А.Энхтайван “Чингис гэж хэн бэ?” сэдвээр үг хэлнэ гээд өөрийн хийсэн уран бүтээлийг 20 жилийн өндөрлөгөөс эргээд харах нь уран бүтээлчдэд сонирхолтой байх болов уу гэж бодож байгаа. Тэгээд МУИС, СУИС, КУДС, “Зохиомж” дээд сургуулийн судлаач банш нар илтгэл тавина.
“Мөнх тэнгэрийн хүчин дор” 20 нас хүрлээ
Монголын үндэсний кино урлагийн академи ээлжит эрдэм шинжилгээний бага хурлаа “Мөнх тэнгэрийн хүчин дор 20 жил” сэдвийн дор өнөөдөр “Чингис” зочид хийх гэж байна. Төрийн Соёрхолт кино найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Балжиннямын бүтээл, Их эзэн Чингис хааны тухай Монголын хамгийн анхны уран сайхны кино болох “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино бүтээгдсэний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тиймээс уг хуралд “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны киног тойрсон кино судлал шүүмж, илтгэлүүд илүүтэй тавигдахаас гадна Монголын кино урлагт тулгамдаж буй зарим асуудлыг ч хөндөх ажээ. Кино найруулагч Б.Балжиннямын уран бүтээлийг судалдаг, хамтарч ажилладаг, дэмждэг гадаад дотоодын байгууллага, урлаг судлаачид, уран бүтээлчид, жүжигчид, оюутан залуус, кино сонирхогч хэн бүхэн энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд оролцож болох юм байна.
Уг хурлыг зохион байгуулагчдын нэг “Зохиомж” дээд сургуулийн дэд захирал, Монголын үндэсний кино урлагийн академийн гишүүн, хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач Д.Энхжин ийн ярилаа.
Г.ДАША