“Евро 2015”-ын хотын нэрийг ирэх сард зарлана

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

“Евро 2015”-ын хотын нэрийг ирэх сард зарлана

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн 39 дэх удаагийн ЕАШТ 2015 онд Украин улсад болно. Тус улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд Европын сагсан бөмбөгийн холбооны хурлаар тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан билээ. Украины сагсан бөмбөгийн холбоо “Евро-2015”-ын зохион байгуулах хотыг тавдугаар сарын 31-нд албан ёсоор зарлах болсноо мэдэгдэв. Гурван жилийн дараах ЕАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Харьков, Донецк, Одесса, Лвив, Днипропетровск, Киев хот нэрээ дэвшүүлээд байгаагаас гадна тус улсын Засгийн газраас дөрвөн сая гривен гаргахаар шийдвэрлэжээ.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж