”Нэг Ардчилал”-ын залуус Дорнодод ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

”Нэг Ардчилал”-ын залуус Дорнодод ажиллалаа

Ардчилсан
намын гишүүдийн “Нэг Ардчилал” клубын залуус Дорнод аймагт ажиллалаа.
Аймгийн Ардчилсан намтай хамтран зохион байгуулсан "Сонгогчдын
боловсролыг дээшлүүлэх нь" сэдэвт сургалт семинарт тус аймгийн 12 сумын
төлөөлөгчид, намын гишүүд оролцож, орон нутагт сонгогчийн боловсролыг
дээшлүүлж, сонгуулийн шинэ хуулийг иргэдэд таниулах хэлэлцүүлэг зохион
байгуулж, санал солилцсон байна. Мөн энэ үеэр "Нэг Ардчилал" клубын
залуус сүүлийн үед Монголын улс төр, нийгмийн амьпралд өрнөж буй үйл
явдлуудын талаар иргэдтэй санал бодлоо хуваалцаж, дэлгэрэнгүй мэдээлэл
өгөн илэн далангүй яриа өнүүлжээ. Ялангуяа УИХ-ын намрын чуулганаар
батлан гаргасан “Нийтийн олбанд сонирхлын зөрчлийг зохицуулах тухай”
хууль, түүний хэрэгжүүлэх асуудал орон нутгийн иргэдийн анхаарал тавьж,
сонирхсон гол сэдвийн нэг  байлаа. Энэ удаагийн сургалтад Дорнод аймгийн
Ардчилсан намын дарга Г.Болдбаатар, "Нэг Ардчилал" клубын зохицуулагч,
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Ж.Батзандан,
О.Чулуунбилэг нар оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн
байна. 

Б.УРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж