МАХН-ынхныг ээлж дараалан байцааж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

МАХН-ынхныг ээлж дараалан байцааж байна

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан өчигдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн Н.Удвал болон нарийн бичгийн дарга Л.Цог нараас мэдүүлэг авчээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед Н.Удвал, Л.Цог нар хамт байсан. Тиймээс тухайн үед болсон үйл явцын талаар үнэн зөв мэдээлэл авах үүднээс тэднээс мэдүүлэг авсан аж. Энэ хэрэг явдлаас болж МАХН-ын удирдлага болон жирийн гишүүдийг хууль хяналтынхан зүгээр байлгахгүй бололтой. Нэг үгээр хэлбэл, тус намын гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Шонхоо нарын хэдэн хүнийг торгож, заримыг нь баривчилсан. Энэ мэтчилэн МАХН-ын гишүүдийг байцаах, баривчлах үйл явц хэзээ дуусах бол. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “twitter” ашиглаж байгаа бололтой. Өөрөө бичсэн үү, хэн нэгэн бичсэн үү. Ямартай ч өчигдөр “Алдаа гаргадаггүй хүмүүн үгүй болов уу. Гэвч ухаарч гаргасан алдаагаа давтахгүй байх нь жинхэнэ хүмүүний мөн чанар ажгуу” гэжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж