Төв аймгийн Цагдан хорих төвд хоригдож буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр суллана гэсэн мэдээллийг тус намын зарим эх сурвалж өгсөн ч энэ тухай АТГ-ын албаны эх сурвалж “АТГ-аас Н.Энхбаярыг яллагдагчаар татахаар Прокурорт хандсан. Прокурор зөвшөөрсөн тохиолдолд асуудлыг шүүхэд шилжүүлнэ. Шүүх эцсийн шийд гаргана. Одоогоор яллагдагчаар татах эсэх эцсийн хариу гараагүй байна" гэлээ. Ямартай ч ШШГЕГ-аас Н.Энхбаярын хоригдож байгаа нөхцөл байдлын талаар одоо 14.00 цагаас мэдээлэл хийх гэж байна. Өөр нэг эх сурвалж "Н.Энхбаярыг албадан саатуулах хугацаа маргааш өглөө дуусах тул өнөөдөртөө багтаж маргааш суллах, үгүйг нь холбогдох байгууллагууд шийднэ" гэв.
Д.ЖАРГАЛ