Гранволд “Нью-Йорк”-ийн ерөнхий менежер

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Гранволд “Нью-Йорк”-ийн ерөнхий менежер

“Дорнод”-ын “Нью-Йорк Никс” багийн удирдлага Глен Гранволдыг ерөнхий менежерээр томиллоо. Тэрбээр 2011-2012 оны улирлын өмнө төвийн тоглогч Тайсан Чандлерыг эгнээндээ нэгтгэснээс гадна Жереми Лин, Барон Дэвис, Стив Новак, Жей.Ар.Смит зэрэг шилдэг тоглогчтой гэрээ байгуулж, багаа плей-оффт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн учраас тушаал дэвшжээ. Ялангуя тэрбээр өмнө нь хоёр ч багийн бүрэлдэхүүнээс хасагдаад байсан тайвань гаралт Жереми Линд итгэл үзүүлж, багтаа элсүүлсэн нь нүдээ олсон шийдвэр байсан.
“Өдрийн шуудан” сонин
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж