
Энэхүү “Өөрийгөө ялах” марафон гүйлтийн тэмцээн нь уламжлал болон долоо дахь жилдээ зохиогдож байгаа аж. Тэмцээн 2012 оны 4-дүгээр сарын 28-ны бямба гаригт өглөө 10.00 цагт Дархан Паркаас эхлэнэ. Гүйлтийг 4 км – 21 км-ын зайтай явагдах бөгөөд 4 км –ийн зайд гүйх тамирчид 15-17 , 18-49, 50-аас дээш гэсэн 3 насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй эхний 3 байрын нийт 18 тамирчин, 21 км буюу хагас марафонд оролцогчдыг 50-аас дээш,доош гэсэн 2 насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй эхний 3 байрын нийт 12 тамирчинг тус тус шалгаруулах юм.
Х.Соёл-Эрдэнэ /Дархан