Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

“People” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон явуулдаг асуулгад оролцогсод  дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр поп дуучин Бейонсе Ноулзыг шалгаруулсан байна. Асуулгад нэр алдартай жүжигчин, дуучин, загвар өмсөгч зэрэг шоу бизнесийн төлөөлөгч 178 эмэгтэйг нэрлэсэн гэнэ. София Вергар, Шарлиз Терон, Лили Коллинс, Мэделин Стоу, Кристин Хендрикс, Мишель Уилльямс, Пола Паттон, Миранда Ламберт, Кейт Миддлтон зэрэг алдартай бүсгүйчүүд жагсаалтад орсон байна.

“People” сэтгүүлийн асуулгад оролцсон хүмүүс дуучин Бейонсегийн тайзан дээр биеэ авч явах соёл, хувцаслалтдаа анхаарал хандуулдаг болон саяхан төрсөн охиноо хайрлан халамжилж байгаа зэрэг сайн чанаруудыг нь өндөр үнэлсэн ажээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “People” сэтгүүлээс шалгаруулсан хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр дуучин жүжигчин Женнифер Лопез хамгийн олон санал авч байсан юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж