Н.Энхбаярыг суллах эсэхийг мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг суллах эсэхийг мэдээлнэ

Сүхбаатар МАХН-ын дарга Н.Энхбаярын цагдан хорих 14 хоногийн хугацаа маргааш өглөө дуусгавар болж байна. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдэг асуудлаар өнөөдөр хуралдаж шийдвэр гаргах аж. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын хоригдож байгаа нөхцөл байдлын талаар ШШГЕГ-ын байранд 14.30 цагаас мэдээлэл хийхээр зарлаад байна.

МАХН-ын гишүүд, дэмжигчид болон Н.Энхбаярын гэр бүлийнхэн түүнийг суллагдаж магадгүй хэмээн Төв аймагт очоод байгаа гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж