Хайртай нохойгоо усанд оруулахад хүндрэлтэй байна уу

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Хайртай нохойгоо усанд оруулахад хүндрэлтэй байна уу

Гэрийн тэжээвэр нохдыг усанд оруулж, угааж цэвэрлэнэ гэдэг амаргүй ажил гэдгийг нохойнд хайртай, гэртээ нохой тэжээдэг хүн бүр мэднэ. Гасалж, хуцаж, хамаг ус энд тэндгүй цацаж орхидог ч тэднийг зайлшгүй угааж цэвэрлэх ёстой. Энэ хүндрэлийг олж харсан шинийг санаачлагчид нохдод, тэдний эздэд зориулж, хэн хэнд нь амар хялбар байх шинэ технологи нэвтрүүлсэн байна. Canine Shower Stall хэмээн нэрлэсэн энэхүү жижиг хайрцаг таны өмнөөс үнэнч анд болсон хайртай нохойг чинь угааж, цэвэрлээд өгнө. 80 см өндөр угаалгын хайрцаг нь 16 ширхэг усан шүршүүртэй, дотоод хоёр хажуу талдаа оосортой бөгөөд дээд тагны хэсгийг хуванцар материалаар хийсэн учир ус хайрцгаас хальж, гадуур урсана гэх аюулгүй юм. Мөн усны цорготой холбох бөгөөд ус зайлуулах хоолойны тусламжтай бохир усаа төвөггүй гарах боломжтой ажээ. 90 кг хүртэл жинтэй нохдыг угаах хүчин чадалтай Canine Shower Stall 1250 ам.долларын үнэтэй гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж