Монгол даатгал ххк-ийн азтанууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Монгол даатгал ххк-ийн азтанууд тодорлоо

Монгол улсын ууган даатгалын компани болох 80 жилийн түүхтэй, 21 аймаг, 6 дүүрэгт нийт 29 салбартай, нөхөн төлбөрөөрөө салбартаа тэргүүлэгч Монгол Даатгал ХХК-иас  “Сэтгэл амар, ухаалаг жолооч” урамшуулалт аяныг Монгол орон даяар зарлаад байна.

2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ, ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛД хамрагдсан нийт даатгуулагч нар “Сэтгэл амар, ухаалаг жолооч” урамшуулалт аянд оролцож, бүтэн жилийн шатахууны эрх 3 азтан, хагас жилийн шатахууны эрх 3 азтан, бүтэн улирлын шатахууны эрх 3 азтан, бүтэн сарын шатахууны эрх 3 азтан буюу эхний 12 азтан 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр  тодорлоо.

Эхний 12 азтаны нэрс:

Бүтэн сарын шатахууны эрх:  

1.    Даваасүрэн Нямсүрэн- УНО4573
2.    Стандарт Майнинг Транс ХХК- УНМ5714
3.    Дашдэлэг Батсайхан- ОРХ9273

Бүтэн улирлын шатахууны эрх:  

1.    Мөнхөө Батцэнгэл- УНЛ3577
2.    Азейней Камей- НАА4315
3.    Нямдаваа Эрдэнэбаатар- ДУЗ0272



Хагас жилийн шатахууны эрх:  

1.    Казиз Хаярол- НАА5602
2.    Норов Төмөрбаатар- байхгүй
3.    С.Ганбаатар- УБК3994

Бүтэн жилийн шатахууны эрх:  

1.    Жамсран  Цогбадрах- ОРХ2066
2.    Чимэддамба  Баянмөнх- байхгүй
3.    С.Хишигбаяр- ДАР7912

“СЭТГЭЛ АМАР УХААЛАГ ЖОЛООЧ ” УРАМШУУЛАЛТ АЯНЫ БҮТЭН ЖИЛИЙН ШАТАХУУНЫ ЭРХ ХОЖСОН АЗТАН
С.ХИШИГБАЯРТАЙ ЯРИЛЦЛАА.


-Сайн байна уу, Танд азтан болсонд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?

-Баярлалаа. Намайг С.Хишигбаяр гэдэг. Дархан-Уул аймагт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг.

-Та азтан шууд нэвтрүүлэг үзсэн үү? Азтан болсоноо хэрхэн мэдсэн бэ?

-Шууд нэвтрүүлэг үзэж чадаагүй ээ. Би өөрөө мэдээгүй байхад  хүмүүс над руу залгаад, бас мессеж бичээд баяр хүргээд байсан. Тэр үедээ бол итгээгүй. Харин Монгол Даатгал ХХК-нийн маркетингийн албанаас холбогдоод азтан болсон тухай хэлэхэд л итгээд их баярласан.

-Та ямар төрлийн үйлчилгээ авсан бэ?

-Би Монгол Даатгал ХХК-д сүүлийн 3 жилд даатгуулж байгаа. Сая Дархан-Уул аймгийн салбарт Жолоочийн хариуцлагын даатгалд 33,000 төгрөгөөр даатгуулаад бүтэн жилийн шатахууны эрх хожсондоо баяртай байна.

-Та азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Монгол Даатгал ХХК шударга сугалаа явуулдаг юм байна.  1 тонн шатахууныг бүтэн жил байтугай хэрэглэх байх гэж бодож байна. Та бүхэнд баярлалаа.

Харин даатгалд хамрагдсан жолооч нар энэ удаа азтан болоогүй ч санаа зовох хэрэггүй. Учир нь Та дахин 2 удаагийн тохиролд азаа үзэх боломжтой. Нийт 36 азтанаас өнөөдөр зөвхөн 12 азтан урамшууллаа авч байгаа юм.

Дараагийн тохирлууд 5сарын 20,  7 сарын 01-нд явагдана.

Та даатгуулаад сэтгэл амар байхаас гадна уг урамшуулалд хамрагдаж бүтэн жилийн шатахууныхаа хэрэглээг хожоорой.

Таныг азын тэнгэр ивээх болтугай.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж