Жуулчдын тоо нэг тэрбум давна гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Жуулчдын тоо нэг тэрбум давна гэв

Дэлхийн жуулчлалын байгууллагаас хийсэн тооцоогоор энэ онд гадаадад жуулчлах жуулчдын тоо түүхэнд анх удаа нэг тэрбумаас давах гэнэ. Энэ байгууллагын захирал Карлос Вогелер лхагва гаригт Пуэрто-Рико хотод болсон хурлын үеэр урьдчилсан тооцооны талаар мэдэгдсэн байна. Өнгөрсөн онд гадаадад жуулчилсан жуулчдын тоо 980 сая хүрсэн гэнэ. НҮБ-ын тусгай агентлагаас дээрхи тооцоог хийсэн бөгөөд гадаадад явах үедээ нэг шөнө зочид буудалд хоносон бол жуулчилсан гэж тооцоо хийсэн ажээ. Харин томоохон усан онгоцоор нэг хоног явсан тохиолдлыг жуулчилсанд тооцоогүй юм байна. Урьдчилсан тооцоогоор 2020 он гэхэд гадаадад жуулчлах жуулчдын тоо 1,4 тэрбумд, 2030 он гэхэд 1,8 тэрбум хүрэх юм. Хамгийн олон жуулчин очдог орнууд бол Франц, АНУ болон Хятад гэнэ. Байгууллагын хийсэн тооцоогоор жуулчлалын салбар нь тухайн улсын ДНБ-ний таван хувьтай, экспортын зургаан хувьтай тэнцдэг юм. Хөгжилтэй болон хөгжиж байгаа улсуудын 12 ажилчин бүрийн нэг нь жуулчлалын салбарт ажилладаг юм байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж