Тураадаг нүдний шил бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Тураадаг нүдний шил бүтээжээ

Профессор Мичитако Хиросегийн  удирдлагаар Японы хэсэг эрдэмтэд тураах зориулалттай нүдний шил хийсэн талаар ИТАР-ТАСС мэдээлжээ.

Илүүдэл жингээсээ салах хүсэлтэй хүмүүст зориулсан энэ нүдний шил нь хоол хүнсний хэмжээг томруулан харагдуулдаг гэнэ. Хоол идэх үедээ шилийг зүүх бөгөөд тавагтай хоол нь том таваг дүүрэн хоол шиг харагдаж, багахан хоол идсэн ч их хоол идсэн мэт сэтгэгдэл төрөх юм. Өөрөөр хэлбэл сэтгэлээрээ цадах аж. Нүдний шилийг турших явцад туршилтад оролцсон илүүдэл жинтэй хүмүүс ердийн иддэг хэмжээнээсээ 10 хувиар бага хоол хүнс идсэн гэнэ. Эрдэмтэд  нүдний шилээ гайхамшигт шил гэж нэрлэсэн байна. Профессор Мичитако Хиросе нь хоол судлалын мэргэжилтэй бөгөөд хоол хүнсний хэмжээгээ багасгахдаа калорийн хэмжээг алдагдуулахгүй байхад анхаарсан гэнэ. Тураах нүдний шилийг хэрэглэснээр эрүүл зөв хооллож, илүүдэл жингээ хасах боломжтой гэж эрдэмтэд зөвлөж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж