Пис долоон тоглолтоор торгуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Пис долоон тоглолтоор торгуулав

NBA-гийн 16 удаагийн аварга “Лос-Анжелес Лейкерс”-ийн довтлогч Метта Уайлд Пис долоон тоглолтод оролцох эрхээ хасууллаа. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт “Оклахома Сити Тандер”-тай хийсэн тоглолтын үеэр эсрэг багийн довтлогч Жеймс Хардений толгой руу тохойлдож бүдүүлэг авирласныхаа төлөө ийм шийтгэл амсав. Ингэснээр Пис “Сакраменто Кингз”-ийн эсрэг хийх улирлын сүүлчийн тоглолтыг өнжихөөс гадна плей-оффын зургаан тоглолтод оролцох боломжгүй болж байна.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж