Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Чуулган завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Өрсөлдөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Улмаар Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  нийт гишүүдийн 67.3 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэнээр чуулганы хуралдааныг завсарлууллаа.
Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж