Google-ийн шилдэг зургийн эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Google-ийн шилдэг зургийн эзэн тодорлоо

Google-ээс шилдэг гэрэл зургийн уралдаан зарласнаа дүгнэлээ. 146 орны 20 мянга гаруй оролцогч өөрсдийн бүтээлээ ирүүлснээс Шведийн оюутан, 24 настай Виктор Йохансон усанд шумбагч тамирчны цуврал зургуудаараа тэргүүн байрыг эзэллээ.

Шагналт 100 зургийн эзэд Samsung Galaxy Nexus гар утсаар шагнуулсан бол шилдэг 10 зурагчин Лондон хотын “Саатчи” галерейд гэрэл зургуудаараа үзэсгэлэн гарган, мөн гэр бүлийн нэг хүний хамтаар тус үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор Лондон руу аялах эрхийн бичгээр шагнуулжээ. Харин тэргүүн байрын эзэн өөрийн хүссэн нэг газар орондоо гэр бүлийн хүний хамтаар уран бүтээлийн аялал хийх эрхийг гардлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж