
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 10.30 цагт зарласан боловч одоо хэр нь эхлээгүй байна. Энэ нь гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой юм. Одоогоор байнгын хорооны хуралдаан болох танхимд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Энхбат, Г.Баярсайхан, З.Энхболд, Д.Дондог, Н.Энхболд нар бусад гишүүдээ ирэхийг хүлээн суусаар байна.
Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонсох ёстой юм.
Г.ДАРЬ