Хархоринд барилдаан болов

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Хархоринд барилдаан болов

Өвөрхангай
аймгийн Хархорин суманд аймгийн заан Л.Батхүүгийн нэрэмжит сумын аварга
шалгаруулах нээлттэй барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэ
барилдааныг Л.Батхүү агсны хүү аймгийн заан Энхтөр, дүү цэргийн заан
Тогоо, сумын заан Энхболд, Норовсамбуу нар ивээн тэтгэж, сумын ҮБХ-той
хамтран зохион байгуулав. Барилдаан нээлттэй болсон тул Улаанбаатар
хотоос Аварга БТДС, Хилчин спорт хороо, МУБИС зэрэг газрын бөхчүүд
хүрэлцэн очсоныг аймаг сумаар нь бүртгэхэд 9 аймгийн 20-иод сумын 35 бөх
оролцсон юм. Эдгээр бөхчүүдийг 3 хэсэгт хуваан тойргоор барилдуулж,
эхний 12 байр эзэлсэн бөхчүүдийг шагнаж урамшууллаа.

  1. Хархорин сумын уугуул, МУБИС-ийн БТДС О.Наранбаатар /18 даваа/,
  2. Сант сумын харъяат, Аварга БТДС Б.Одсүрэн /17 даваа/,
  3. Хархорин сумын харъяат, МУБИС сумын начин Б.Лхагва-Очир /17 даваа/,
  4. Архангай, Хашаат сумын харъяат, Замчин С.Ганбаатар,
  5. Баянхонгор, Баянлиг, ҮБТДС сумын начин Т.Даваахүү,
  6. Хархорины 10 жилийн сурагч Ю.Отгон,
  7. Завхан, Отгон Аварга БТДС-ийн сумын начин Г.Анх-Эрдэнэ
  8. Бүрд сумын харъяат, Аварга БТДС-ийн С.Ганпүрэв
  9. Тарагт сумын харъяат, Арвайн хүчтэн дэвжээ, сумын начин Г.Оюунболд
  10. Хархорин сумын харъяат, Босоо хүчтэн дэвжээ Ж.Батмөнх
  11. Булган, Бүрэгхангай, Аварга БТДС Э.Эрдэнэбулган
  12. Хархорин сумын харъяат, Аварга БТДС Г.Ган-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Энэ барилдааны үеэр Хархорин сумын ҮБХ-ны тэргүүнээр тус сумын Нийгмийн
даатгалын тасгийн дарга Л.Отгонбаатарыг сонголоо гэж Хархорин сумын
ҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Цэрэнлхүндэв утсаар мэдээллээ.
Тэрээр өөрөө олон жил тус сумын ҮБХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж
байгаа бөгөөд улсын начин Т.Санчирын анхны багш юм. 

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж