Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

"Аpple" брэндийн Калифорн дахь электрон концернийн дэлгүүр худалдан авагч ихтэй байна.  Тус дэлгүүрийн хамгийн их борлуулалтай бүтээгдэхүүн нь Smartphone болон iPad байгаа гэнэ. “Энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарыг хүртэл нийтдээ 35 сая гаруй iPhone, ойролцоогоор 12 сая iPad борлуулсан амжилттай байна” хэмээн концерны дарга Тим Күк ярьж байна. Мөн тэрбээр ирэх улиралд энэ хэмжээнээс илүү ихийг худалдаалах болно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Тус брэндийн iPad 3 өнгөрсөн гуравдугаар сарын дунд үеэс худалдаанд гараад байгаа юм. Мак-компьютер ч мөн адил борлуулалт сайтай байна. "Apple" брэндийн тус компьютерээс нийтдээ дөрвөн сая ширхэг зарагдаад байгаа гэнэ. Харин iPod тоглуулагчын борлуулалт 15 хувиар буурч 7,7 сая ширхэг болжээ.  АНУ дахь 2012 оны эхний улирлын борлуулалтын дүн нэмэгдсэн байна. 

Б.Золзаяа
Эх сурвалж: http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж