“Төрсөн нутаг”-аа зургаар илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

“Төрсөн нутаг”-аа зургаар илэрхийлжээ

Монголын уран зургийн галерейд энэ сарын 27-нд буюу маргааш 17.00 цагт зураач Г.Болдбаатар “Төрсөн нутаг” зураасан зургийн үзэсгэлэнгээ нээх гэж байна. Уг үзэсгэлэнд зураачийн 1987-2012 оны хооронд бүтээсэн, Монголын сайхан орон, говь нутгийн үзэсгэлэнт байгалийн дүрс, гэрэл сүүдрийн ер бусын тогтолцоо ахуй амьдралыг харуулсан 30 гаруй сор болсон бүтээл тавигдах юм байна. Тэрбээр чулуу, төмөр, мод, хулдаасан барын аргаар уран бүтээлүүдээ туурвидаг тул сонирхолтой бүтээлүүдийг нэг дор харж болох нь ээ.  Зураач Г.Болдбаяр нь Болгар хотын Софи хотын уран зургийн академид суралцаж төгссөн бөгөөд одоо урлаг судлалын чиглэлээр тус академидаа докторын зэрэг горилон эрдмийн ажил хийж байгаа юм. Маргааш болох “Төрсөн нутаг” үзэсгэлэнгийн нээлтэд зочлон түүний ертөнцөөр аялан уран бүтээлийнх нь тухай нээлттэй яриа өрнүүлэх боломжтой юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж