Монголын бүх ард түмний XIII их наадмын сагсан бөмбөгийн тэмцээн Буянт-Ухаа дахь Спортын ордонд өчигдөр эхэллээ. Дээд лигийн тамирчид оролцож болохгүй дүрэмтэй сагсан бөмбөгийн тэмцээнд давхардсан тоогоор 16 байгууллагын 400 гаруй тамирчин оролцож байна. Спрайт лигийн багууд дийлэнх хувийг бүрдүүлж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй 16 багийн тамирчид тус бүр дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм.
Сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд ирэх ням гаригт тодорно.
Т.МАША