Зэвсэг худалдсан Британи иргэнийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Зэвсэг худалдсан Британи иргэнийг шүүнэ

Иранд пуужингийн технологи худалдсан гэх Их Британийн саятан Кристофер Таппиныг АНУ-ын Техас мужийн холбооны шүүх өчигдөр сулласан ч дээрх хэргийн шүүх хурал болох хүртэл тус улсаас гарч явахыг хоригложээ. Холбооны шүүгч Кристофер Таппиныг өмгөөлөгчтэйгээ уулзахыг зөвшөөрсөн ч түүний е-мэйлийг шалгаж байх болно гэдгийг анхааруулсан байна. Түүнийг хаана явж байгааг хянаж байхын тулд хувцасанд нь электрон мэдрэгч чип суулгасан гэнэ. Их Британийн саятан Кристофер Таппинд пуужингийн 50 цэнэглэгч хошуу, хөлөг онгоцыг Иранд худалдахыг завдсан хэргээр ял тулгаж байгаа юм байна. Тэрбээр нэг сая ам.доллараар батлан даалтанд гарах хүсэлт гаргасан ч татгалзсан хариу авчээ. Холбооны шүүх түүний буруутайг тогтоовол 35 жил шоронд хорих ял оноох юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж