“People” сэтгүүл 2012 оны хамгийн хөөрхөн эмэгтэйгээр дуучин Бионсег нэрлэлээ. Өчигдөр олон нийтэд танилцуулсан дэлхийн хамгийн царайлаг хүүхнүүдийн жагсаалтыг 30 настай Бионсе тэргүүлжээ.
“Би ээж болсныхоо дараа өөрийгөө улам ч хөөрхөн гэж бодох болсон шүү” хэмээн тэрбээр тус сэтгүүлд өгүүлжээ. Бионсе реппер залуутай гэрлэн өнгөрсөн жил охинтой болсон билээ. Хөөрхөн бүсгүйчүүдийн жагсаалтад Жулиа Робертс, Николь Кидман нарын жүжигчид бичигдсэн байна.