Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн тахилгат Дарьгангын Алтан-Овоог тайж тахих ёслол энэ зун 7 дугаар сарын 16-ны өдөр болохоор товлогдож байна. Тухайн өдөр Алтан-Овооны төрийн тахилга ёслол, шашны зан үйлийг нь архи уухгүй, амьтан муулахгүй, хог шороо тарихгүйгээр хийж гүйцэтгэх юм байна. Харин Алтан-Овоог Богд хааны зарлигаар тахисны зуун жилийн ой ирэх жил болох ажээ.
Сүхбаатар аймаг байгуулагдсаны далан жилийн ой, зүүн бүсийн их хурд, овоо тахилгын гэсэн гурван наадмыг нэгтгэж 7 дугаар сарын 28, 29-нд Баруун-Уртад хийхээр аймгийн удирдлага төлөвлөж, уг ажлын бэлтгэлийг хангаж, зохион байгуулах комиссыг засаг даргын орлогчоор ахлуулан байгуулсан байна.
Эх сурвалж: www.munkhchuluun.org