Украйны засгийн газрын ордон дотор байдаг хосгүй үнэт хоёр уран зургийг хэн нэгэн хуурамчаар сольжээ. Химийн шинжилгээний үр дүн хуурамч гэдгийг баталсан байна.
Микола Хлушенкогийн уг зургууд ордонд 2001 оноос хадгалагдаж байгаа гэнэ. Даатгал уг зургийг 144 мянган ам.доллараар үнэлсэн байжээ. Тус улсын соёлын сайдын мэдэгдсэнээр хуулбарууд дор хаяад таван жилийн өмнө зурагдсан ажээ. Гэхдээ яг хэдийг жинхэнэ зургуудтайгаа солигдсоныг цагдаа нар тодруулахаар ажиллаж байна.