Уралын холбооны их сургуульд суралцдаг манай улсын 3 оюутан хар тамхи хэрэглээгүй, гэм буруугүй гэдгээ илэрхийлсэн. Тус сургуулийн таван оюутан тутмын нэг нь гадаад оюутан байдаг ч сургуулийн удирдлагын зүгээс манай оюутнуудыг хамгаалахгүй байна.
Яг юу болсон бэ?
Дөрөвдүгээр сарын 11-ны орой оюутны хотхоныхоо ойролцоо пиво ууж байгаад баригдаж, шинжилгээнд хамрагдахад эхний хариу нь хар тамхи хэрэглэсэн гэж гарсан. Манай улсын гурван оюутан шинжилгээний хариуг үл зөвшөөрөн дахин шинжилгээ өгөхөд мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй нь тогтоогдсон. Шинжилгээний хариу эерэг гарчихсан байхад яагаад буруутан болгох гээд байна вэ? ОХУ-ын Уралын холбооны их сургуульд суралцдаг, хар тамхи татсан гэх хэрэгт холбогдоод буй гурван Монгол оюутанг одоогоор урьдчилан хорих төвд баривчлаад байна. Тус сургуулийн таван оюутны нэг нь гадаадын оюутан байдаг ч сургуулийн захиргааны зүгээс тэдгээр оюутныг хамгаалах ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь сонин.
Тэд нарыг хэн хамгаалж байна?
Үүссэн нөхцөл байдалд хүний эрхийн комиссар хатагтай болон парламентын Георгий Перский нар Монгол оюутнуудыг гэм буруугүй гэдгийг нь нотлохоор ажиллах болно гэдгээ мэдэгдээд байна. Мөн сургуулийн найзууд нь гэм буруугүй гэдгийг нь нотлох гарын үсэг, захидал бичиж шүүхэд хүргүүлжээ. ОХУ-д Монголын иргэн гэмт хэргийн улмаас баригдсан бол 72 цагийн дотор эх оронд нь мэдэгдэх ёстой. Оросын тал энэ журмыг зөрчсөн учраас өмгөөлөгч авах асуудлаар манай талтай зөвшилцөөгүй байна.
Монголын талаас ямар алхам хийв?
Манай улсын ГХЯ-наас тус улсад эх орноо төлөөлөн суугаа элчин сайдаар дамжуулж Екатеринбург хотын шүүхэд хүсэлт гаргажээ. "Монгол оюутнуудыг нутаг буцаахаа түр хүлээнэ үү. Оюутнууд хар тамхи хэрэглээгүй нь давтан шинжилгээр батлагдсан тул шийдвэрээ эргэж харна уу" гэсэн хүсэлт илгээсэн байна.
Хүсэлтийн хариуг хүлээж авсан уу, хар тамхи татсан гэж буруутгаад байгаа оюутнуудын нэр, эцэг эх нь мэдсэн эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Энэ мэт харийн оронд сурч, ажиллаж буй Монгол улсын иргэд ямар нэгэн хэрэгт холбогдоход тус бүс нутагт байрлах консулын газрынхан түргэн шуурхай асуудлыг гарган тавьж, ар гэрийнхэнд мэдээллийг дамжуулж, өөрийн улсын иргэнийхээ эрхийг хамгаалах үүрэгтэй.