“Х-Түц” санаагүй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

“Х-Түц” санаагүй болжээ

Өнөө үед хичнээн мөнгө байгаад нийгэм тэр аяараа шинэ санааны хомсдолд ороод байна. Бид ч нэгнийхээ олсон санааг гарамгай сайхан ашиглаж, юу ч болоогүй юм шиг дагалдан баясах нь харамсалтай. Жил бүрийн Мартын 8-наар болдог нийтийн дуучдын “Миний ээж хөөрхөн” тоглолтыг бид мэднэ. Энэхүү тоглолтын нэр болон телевизийн сурталчилгааг очиж очиж “Х Түц” продакшн хулгайлжээ. Хошин урлагийн хамтлагууд дотроо авьяас чадвар, зангаргаараа ч тэргүүн байранд бичигдэх энэ хамтлаг тоглолт хийх санаагүй болжээ. Гэлээ гээд бусдын бодож олсон санааг хулгайлж, хийх ёс зүй тэдэнд бас байдаг юм байна.

“Миний ээж хөөрхөн” тоглолтыг зохион байгуулагч нар энэхүү тоглолтоо олны хүртээл болгох гэж ямар хугацаа зарцуулж, зар сурталчилгаандаа хэр их мөнгө зарцуулсан бол. Ядаж тоглолтынхоо нэрийг их л бодож өгсөн байхдаа. Ийм хүмүүсийн хөдөлмөрийг “Х Түц” продакшн ашиглаж, хулгайлж байна даа. Олны хүртээл болоогүй тоглотын санааг ч тэд хулгайлахгүй айхтар хүмүүс л дээ. Үгүй тэгээд тоглолтын нэрнээс гадна, телевизийн сурталчилгааг нь хүртэл хумсалсан байх юм. Нэг тоглолтын нэр,санааг  бодож олох, тэр нэрээ хит болгож,ТВ ,FM- ээр рекламдаж хүмүүст хүргэхэд хичнээн их төгрөгийн зардал гардагийг “Х ТҮЦ”-ийнхэн сайн л мэдэх хүмүүс, ядаж жүжигчин Онон бол бүр сайн мэднэ.

“Х Түц” продакшн бол хоёр гавьяаттай, бусдаас ялгарах нэг давуу тал нь драмын жүжиг тайзнаа тавьдаг. Агуу Айн Рэндийн зохиолоор ч жүжиг тавьж, тайзнаа амилуулсан. Энэ бүхнийг нь харахад хулгай хиймээргүй, зангарагатай хамтлаг баймаар.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж