Чуулганыг үдээс хойш зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Чуулганыг үдээс хойш зарлалаа

УИХ-ын Тамгын газраас чуулганы нэгдсэн хуралдааныг 15.00 цагт зарлаад байна. Үдээс өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах тул дээрх зохицуулалтыг хийсэн аж. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн УИХ-ын сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус бүр хэлэлцэнэ. Мөн Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж