Норвегичүүд Брейвикт эсэргүүцэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Норвегичүүд Брейвикт эсэргүүцэл илэрхийлэв

Норвегийн нийслэл Осло хотын гудамжинд мянга гаруй норвегичүүд пүрэв гаригт цугларч, “Солонгоны хүүхдүүд” (Barn av Regnbuen) нэртэй дуу дуулсан тухай Ройтерс мэдээлжээ.

Бие биеэ ойлголцохын чухлыг өгүүлсэн энэ дууг нийтээрээ цугларч дуулах болсон учир нь террорист Андерс Брейвик шүүх хурал дээр энэ дууг марксизмыг сурталчилсан утгатай гэж хэлснээс үүджээ. Террористод дургүйцэх дургүйцлээ илэрхийлэхийн тулд хүүхдүүдийн дуулах дуртай энэ дууг норвегичүүд дуулахаар шийдсэн ажээ. 77 гэм зэмгүй хүний амь насыг хөнөөсөн А.Брейвикийн шашны тэрс үзлийг эсэргүүцсэнээ тэд энэ дууг дуулан илэрхийлсэн юм. Террористийг шүүж байгаа шүүхийн байшингийн дэргэд хүмүүс цугларсан бөгөөд хор дууг зохион байгуулж байгаа нэг иргэн хэлэхдээ хүүхэд ахуйдаа дуулж байсан энэ дууг дахин дуулах нь түүнд сайхан байна гэжээ.

А.Брейвик шүүх хурлын үеэр өмнөд тивийн орнуудаас ирж байгаа цагаачид исламын нийгэмшил болон аюул заналыг авчирч байгаад нийгмийн анхаарлыг хандуулахын тулд террорист халдлага үйлдсэн гэж хэлсэн байна.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж