Д.Загджав итгэж болох хүн биш

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Д.Загджав итгэж болох хүн биш

Ханилж яваад нөхрөө хатирч яваад морио гэдэг үг лав л Д.Загджавт тохирохгүй. Өнгөрсөн сонгуульд дөрөө харшин шогшиж явсан Д.Идэвхтэнгээ яаж мурилаа даа. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй хэл ам таталж, эцэстээ шүүх цагдаадаа тулж байж саарал ордонд орсон.

Д.Идэвхтэн нь энийгээ бодвол юм үзэж нүд тайлсан юм болохоор тэгсгээд буугаад өгчихшиг болсон. Мэдээж намынх нь амлалт нөлөөлсөн байх л даа. Гэхдээ л Д.Загджав шиг үхэн хатан зүтгээгүй. Энэ түүх нь мартагдаагүй байхад мань хүн дахиад л нам дотроо ноцов.

Ц.Нямдоржийг огцруулахаар урьдын адил улайрч намын даргаа шалах боллоо. Сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа байна. Ийм бага хугацаа үлдчихээд байхад Ц.Нямдоржийг огцруулах нь  том эрх ашгийн үүднээс ач холбогдолгүй. Харин жижиг эрх ашгийн буюу өнөө маргаашаа бодсон өшөө хонзон ханцуйлсан зарим нэгний хувьд алдаж болохгүй боломж биз. Д.Загджавтангууд тийм л нэг жижиг эрх ашгийн үүднээс ийн авирлаж байгаа нь хэн бүхэнд ил. Ингээд дүгнээд байвал энэ Д.Загджав итгэл даах хүн бишээ.

А.Мөнх

Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж