DVD-ээс 1000 дахин их багтаамжтай диск бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

DVD-ээс 1000 дахин их багтаамжтай диск бүтээжээ

Японы Токио их сургуулийн эрдэмтэд DVD-ээс 1000 дахин, Blu-ray дискнээс
200 дахин их багтаамж бүхий оптик диск бүтээсэн байна. Энэ шинэ дискэнд
олон төрлийн цахилгаан бүтээгдэхүүнүүдэд өргөн ашиглагддаг түгээмэл
материал болох титанийн давхар исэлийг ашиглажээ. Профессор Окоши
Шиничигийн удирдсан судалгааны багийнхны хийсэн туршилтаар ердийн
нөхцөлд хар өнгөтэй байдаг уг материалийг лазерийн гэрлийн үйлчлэлд
оруулахад хүрэн өнгөтэй болж хувирсан байна.

Ингэснээр
титанийн давхар исэлийн цахилгаан дамжуулагч чадвар нь алдагдаж хагас
дамжуулагч болон хувирсан бөгөөд оптик диск хэлбэрээр ашиглах боломж
бүрджээ. Шинэ дискний туршилтын хувилбарыг 5 нанометр хэмжээтэй талст
хэлбэрээр бүтээсэн байна. Энэ дискэнд ашиглагдах материалын онцлог давуу
тал нь үнийн хувьд хямд бөгөөд одоогоор хэрэглэгдэж байгаа DVD болон
Blu-ray дискнээс илүү хямд өртөгөөр үйлдвэрлэх боломжтой ажээ. Судалгаа
хийсэн эрдэмтэд аль хэдийн үйлдвэрлэгч нартай ярилцаж эхэлсэн бөгөөд
ойрын хугацаанд нийтийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж