
Иранд буулгасан америкийн нисгэгчгүй онгоцны кодыг тайлж чадсан нь Лалын БНУ-ын технологийн дэвшлийг гэрчилж байна. Энэ тухай ираны англи хэл дээр гардаг “Пресс-ТВ” телевизийн суваг Ираны Парламентын Үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын хорооны тэргүүн Алаэддин Боруджердигийн хэлсэн үгнээс иш татан уламжилжээ. Өнгөрсөн оны 12-р сарын эхэнд ираны армийн цахим хэсгийн ажилтанууд тус улсын нутаг дэвсгэр дээр нисч явсан америкийн үл харагдах нисэгчгүй онгоцыг буулгаж чадсан юм. Нисэгчгүй онгоц Ираны нутагт Афганистанаас нисч иржээ.