Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд шалгарсан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаандаа орлоо. Сонгуулийн дүнгийн урьдчилсан мэдээг авсан Олланд даваа гаригийн өглөө гэхэд Финистер мужийн Бретанийн Кемпер ба Лорьян хотод очсон байна. Олланд одоо сонгогчдын 44 хувийн дэмжлэг авахаар байна. Гэхдээ энэ нь ялалт байгуулахад хангалтгүй байж болох юм. “Нэгдүгээрт гарч ирэх эхний зорилтоо бид биелүүлж чадлаа. Өнөөдөр зүүний хүчнийхэн 44 хувийн санал авлаа. Гэхдээ энэ нь ялалт байгуулахад хэрэгтэй 50 гаруй хувьд хүрэхгүй байна. Тиймээс бид бүхий л зүүний хүчнийхнийг нэгтгэх хэрэгтэй байна” гэж Олланд Кемпер хотод ирээд хэлжээ. Сонгуулийн тулаанаа тэрээр Бретаниас эхэлж байгаа нь учиртай. Бретан хотынхон социалистуудыг дэмждэг уламжлалтай. Сонгуулийн эхний шатны санал хураалтад Финистер Олландын төлөө тус хотынхны 34 хувь нь саналаа өгсөн нь нийт Францын дунджаас таван хувиар илүү байгаа юм.
Социалист намын “нэг дугаартай” зорилт нь одоо эргэлзээтэй сонгогчдыг өөртөө татах явдал болж байна. “Бидний төлөө эсвэл Үндэсний фронтын төлөө саналаа өгсөн хүмүүст хандан сүүлийн таван жилийн ичгүүртэй байдал давтагдах вий гэж би айж байсан юм. Харин би өнөөдөр “Бүгд найрамдах улс эргэн ирлээ, Франсуа Олланд сэргэн мандлыг бидэнд амлаж байгаа цорын ганц хүн гэдгийг хэлж байна” гэж Францын Социалист намын тэргүүн Мартин Обри уриалжээ. Олон нийтийн судалгаагаар бол Олландыг ялна гэж байгаа ч баярлах хараахан болоогүй байна. Учир нь төвийг сахигч Байру болон Үндэсний фронтын төлөө санал өгсөн олон хүн Саркозийг дэмжихэд бэлэн байгаа юм.
Ш.МЯГМАР