Английн хөлбөмбөгийн “Манчестер Сити” клубийн удирдлага Испанийн “Атлетик Бильбао”-гийн хагас хамгаалагч Андер Эррерагийн төлөө 20 сая евро төлөхөд бэлэн гэдгийг goal.com мэдээллээ. Тэрбээр “Ла лиг”-т маш сайн тоглож байгаагаас гадна “Европын лиг”-т “Манчестер Юнайтед”-ын эсрэг тун сайн тоглож, Будант Альбионы багийн скаутуудын анхаарлыг татаад байгаа аж. Өдгөө 22 настай Эррера “Ла лиг”-ийн энэ улирлын 29 тоглолтод оролцохдоо нэг гоол оруулж, долоон дамжуулалт өгчээ.
"ӨДРИЙН ШУУДАН" сонин