Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

ОХУ-ын Москва хотноо болсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, Монакогийн Вант Улсын Монте Карло, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаан, АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцож, байр эзэлсэн нэр бүхий уран бүтээлчдэд нийт 200 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ.

Тодруулбал, М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн ДБЭТ-ын дуучин Г.Ариунбаатарт 29 сая, дэд байрт орсон Э.Анхбаярт 24 сая, Монакод болсон циркийн тэмцээнд амжилттай оролцож, “Хүрэл алиалагч” хүртсэн “Циркус Монголиа”-гийн хамт олон, Учаны тэмцээнээс  “Хүрэл арслан” хүртсэн “Х Roses” багт тус бүр 34 сая, “Барток Кобалевский Прокофьев”-ын тэмцээнд шагналт байр эзэлсэн төгөлдөр хуурчдад мөн 9-19 сая төгрөгийн шагнал олгох тогтоолыг Ё.Отгонбаяр сайд баталсныг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, мөнгөн шагнал олгох асуудлыг шийдвэрлэжээ.

М.УРИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж