Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Үндэсний номын сангийн шинэ барилга барихад шаардагдах хөрөнгийн талаар хөндөн ярилцжээ. Ингээд барилга барихад шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгах, бусад эх үүсвэр бий болгон хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан байна. Шинэ барилга барихад урьдчилсан байдлаар 16 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Б.МАРАЛ