Ц.Элбэгдорж зарлиг гаргахаар төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж зарлиг гаргахаар төлөвлөж байна

Өнөөдөр Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав, зөвлөх Р.Болд нар  “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хэмээх нэртэй  Ерөнхийлөгчийн зарлиг гарахаар төлөвлөгдөж байгаа талаар мэдээллээ. Уг зарлиг нь ерөнхий боловсролын суралцагчдад үндэсний үнэт зүйлс, соёл, уламжлалт сэтгэлгээ, зан заншлын нийтлэг хэм хэмжээг таниулах зорилготой бөгөөд  “Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд заавал судлах “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийн үндсэн агуулгын төслийг бүх нийтээр хэлэлцүүлэх болсон байна.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт 420 цагийн хичээл нэмэгдэх юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү хичээлийн хөтөлбөр, хүлээгдэж буй үр дүнд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд “Дөрвөн жилд хийх миний ажлын хамгийн чухал зүйл бол энэ юм” хэмээн үнэлсэн байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж