Германы хөлбөмбөгийн “Бундеслиг”-ийн “Вердер” клубын ахмад довтлогч Клаудио Писарро ирэх улиралд “Бавари”-д тоглоод зодог тайлж магадгүй тухай “Bild” мэдээллээ. Үүнийг Писарро ч үгүйсгэсэнгүй “Би энэ улсад хөлбөмбөгчний замналаа өндөрлүүлмээр байна. Би Германд маш аз жаргалтай байдаг. Тэгээд ч миний хөлбөмбөгийн замнал энд өнгөрсөн” гэжээ. Өдгөө 33 настай тэрбээр “Бавари”-д 2001-2007 онд хүчин зүтгэхдээ 251 тоглолтод оролцож, 100 гоол оруулж байв.
"Өдрийн шуудан" сонин