Испанийн хөлбөмбөгийн “Сарагоса” клубын португал хамгаалагч Фернандо Мейра энэ улирлыг дуусгаад зодог тайлахаар шийдлээ. Өдгөө 33 настай Мейра өмнө нь Португалийн “Бенфика” Германы “Штутгарт”, Туркийн “Галатсарай”, ОХУ-ын “Зенит” клубт хүчин зүтгэж байсан бөгөөд бэртлийн улмаас энэ улирлын “Ла Лиг”-ийн ердөө 12 тоглолтод оролцжээ. Тэрбээр Португалийн шигшээ багт 2000-2008 онд хүчин зүтгэхдээ 54 тоглолтод оролцохдоо хоёр гоол оруулж байв.
"Өдрийн шуудан" сонин