Медведев ЗГ-ынхаа тэргүүлэх чиглэлийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Медведев ЗГ-ынхаа тэргүүлэх чиглэлийг нэрлэв

Ирээдүйн Оросын Засгийн газрын гол чиглэл нь инфляци, ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх гэж ерөнхийлөгч Медведев Төрийн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдлээ.

Төрийн зөвлөлийн хуралдаан дээр тэрээр, олон хүүхэдтэй болох тусам гэр бүлийн амьдрал муудаж байна гэж тэрээр хэлэв. Шинжээчдийн  судалгаанаас иш татан тэрээр  хоёр хүүхэдтэй өрхийн ядуурлын эрсдэл 50 орчим хувь, гурваас дээш хүүхэдтэй бол эрсдэл нь 80 хувь байгаа гээд“Ийм байх ёсгүй. Бид үүнийг өөрчлөх хэрэгтэй. Энэ гурван асуудал нь ирээдүйн Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн жагсаалтад байх ёстой” гэж онцлон тэмдэглэв.

Оросын иргэний болон эдийн засгийн эрх чөлөөг хөгжүүлэх нь чухал зорилт гэж тэрээр хэлээд: “Хүн бүрт илүү их эрх чөлөө. Энэ л миний зорилго” гэв. Ирээдүйн Засгийн газрын ажиллагааны тодорхой төлөвлөгөөг Төрийн дум ерөнхий сайдыг сонгох ажилбарын хүрээнд танилцуулна гэсэн байв.

Өмнө мэдэгдэж байснаар Оросын шинэ ерөнхий сайдын нэрийг Владимир Путин ерөнхийлөгчийн тангараг өргөсний маргааш буюу өдөр буюу тавдугаар сарын 8-нд танилцуулна гэв. Ерөнхийлөгч Путин Дмитрий Медведевийг ерөнхий сайдад санал болгоно гэж өнгөрсөн жилийн есдүгээр сард амласан билээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж